Улаанбаатарт 20 хэм дулаан байна

img

  Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун   зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн   зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна. Ойрын өдрүүдэд нутгийн  зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ