“Хааны эрэлд-2013” -ын талаар мэдээлэл хийнэ

img

  “Хааны эрэлд-2013” олон улсын цэргийн хээрийн хамтарсан бэлтгэл сургуулилтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр 13:00 цагаас Батлан хамгаалах яамны 320 тоотод болно. Жил бүр зохион байгуулагддаг уг сургуулилт энэ сарын 3-14-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү цэргийн хээрийн сургуулилтыг Монгол Улсын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал хамтран зохион байгуулдаг. Үүний дагуу хээрийн сургуулилт 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Тавантолгойн сургалтын нэгдсэн төвд болохоор болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Pee+:
Tavan Tolgoi odoo nalaikhad baidag bolson ym bna l daa
2013-08-01
kkkk:
Налайх дүүрэг дэх Тавантолгойн сургалтын нэгдсэн төвд болохоор болжээ.kkk
2013-08-01