Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тусыг танилцуулна
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ онд “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
:
Энэхүү долоо хоногийн хүрээнд олон нийтэд нээлттэй олон ажлыг зохиох бөгөөд албан ёсны арга хэмжээ өнөөдөр 10.00 цагт Нэгдүгээр амаржих газарт эхэлнэ. Үүний дараа 12.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төв дээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн өдөр болон түүний ач холбогдлын талаар хэвлэлийн бага хурал болно.
:
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ