“Метрополис”-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

img

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн Засаг дарга  захирамж гаргасан.
Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа түргэн хоолны үйлчилгээний сүлжээ газрууд 24 цагаар ажилладаг байсныг 07.00-03.00 цаг хүртэл ажиллуулахаар өөрчилсөн. Мөн иргэдээс ирүүлсэн саналын дагуу  тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газруудыг пүрэв, баасан, бямба гарагт шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг уртасгасан юм.
Гэхдээ архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон заалтыг хэвээр үлдээсэн билээ. Энэхүү захирамжийн хэрэгжилт болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шалгалт хийжээ. Шалгалтаар “Баянзүрх дүүргийн Юу Жи Си ХХК-ийн “Метрополис”, Бишрэлт гүн ХХК-ийн “Бишрэлт гүн”, Чингис интернэшнл ХХК-ийн “Оакланд”, Чингэлтэй дүүргийн Матрикс ХХК-ийн  “Face” зэрэг бар, цэнгээний газрууд “Худалдаа үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг батлах тухай” нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжийг зөрчин согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь илэрчээ.
Мөн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Н” ХХК-ийн “Доргио” барны тусгай зөвшөөрлийг  Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2013 оны 04 сарын 04 өдрийн А/43 дугаар тушаалаар хүчингүй болгосон боловч хууль зөрчин ажиллаж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.  Иймд холбогдох хууль тогтоомж зөрчин ажилласан дээрх дөрвөн газрын “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай  зөвшөөрөл”-ийг  хүчингүй болгожээ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-01