Монголын эрэгтэй баг алтан медалийн болзол хангалаа
Байт харвааны Азийн Гран при тэмцээний тавдахь дэх өдрөө Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хувийн болон багийн, холимог багийн шигшээ харваа явагдах юм. Монголын баг тамирчдын хувьд эрэгтэй (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Ж.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн) болон холимог баг (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Б.Урантунгалаг) Азийн Гран при тэмцээний аваргын төлөө харваж байна.
Одоогийн байдлаар монголын эрэгтэй баг алтан медалийн болзол хангаад байгааг Монголын байт сурын харвааны холбооны менежер н.Цэцэгээ мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ