Английн III Ричард хааны булш олдлоо

img

Олон жилийн турш олдохгүй байсан Английн III Ричард хааны булшийг олж илрүүлсэн байна. Түүний шарил Лэйцестир хотын нэгэн машины зогсоолын доор битүүмжлэгдсэн хоёр давхар авсанд хөндөгдөөгүй бүрэн бүтнээрээ хадгалагдсан байжээ. Зогсоолын ажилтан хог хаягдал булах нүх ухаж байгаад уг шарилыг олсон байна.

Шинжээчид III Ричард хааны цогцос мөн гэдгийг тогтоосон бөгөөд үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ. Английн III  Ричард хаан нь 1485 онд Босворт Фийлдэд дайтаж яваад амь үрэгдсэн гэдэг. Харин түүний булшийг хаана оршуулсан талаар олон таамаг байсан юм.

Түүхэндээ 1858 онд Италийн таван эрдэмтэд хааны шарилыг хайж байсан ч олж чадаагүй. Эрдэмтдийн бичсэн “Алтаар хучигдсан Английн III  Ричард хаан” хэмээн номыг хэвлүүлэн гарсан нь эрэлттэй номын нэг болж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ