Альпийн ууланд авирч байсан уулчдын багийн гурван гишүүний цогцсыг олжээ. Багийн гишүүдийн гурав нь өнгөрөгч даваа гарагт ор сураггүй болсноор аврах багийнхан хайж эхэлсэн байна. Өчигдөр найман цагийн орчимд хайж байсан гишүүдийн цогцсыг олжээ. Шинжилгээгээр амиа алдсан гишүүдийг 2931 метрийн дээрээс унаж амь насаа алдсан болохыг тогтоосон байна.
Аврах багийнхан багийн ахлагч Эдвард Жонн өдий хүртэл олдоогүй байгаа аж. Багийн гишүүдийн хэлснээр “Цуваанаас хоцорсон уулчдын хойноос явсан. Эхний өдөр станцын тусламжтай ярьж байсан ч дараагийн өдрөөс холбогдохоо больсон” гэжээ.
Цагдаагийнхан “Бид гурван авирагч олсон ч зүрх нь зогсч амьгүй болсон байсан. Харин багийн ахлагчийг хайхаар 15 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ууланд гарсан” гэлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ