“Эрдэнэс Тавантолгой” уурхайд үйлдвэрлэлийн осол гараагүй гэв

img

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК том оврын машинуудын тээврээ зогсоосон тухай мэдээлэл цацагдаж байна. Нүүрс тээврийнх нь алдагдал ихэсч, ажиллах боломжгүй болсон гэв.  Хятадын “Чалко”-гийн өрийг дарахын тулд чамгүй зүтгэл гаргаж байсан үндэсний ганц компани болох “Эрдэнэс Тавантолгой”-гоос монголчууд хишиг хувь хүртсээр байгаа. Өмнөх Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авч, 250 саяыг нь Хүний хөгжил санд тараасан.  Өрөнд баригдаж, ажиллах аргагүйд хүрсэн “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК өнгөрсөн хавраас эхлэн түр зогсоод байсан нүүрсний ачилтаа эхлүүлж өрөө их бага хэмжээгээр барагдуулж явсаар өдгөө 170 сая гаруй ам.долларын өр үлдчихээд байгаа билээ.

Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн хүнд даацын машинуудын нүүрс тээвэрлэлтийн ажил зогссоныг тээврийн зардлаас болоогүй харин тус уурхайд хүний амь үрэгдсэн тул түр зогсоосон хэмээн зарим хэвлэлүүд бичиж байна. Энэ талаар МҮЭ-ийн Эрчим хүч, геологи, уул уурхайн  ҮЭ-ийн холбооны дарга С.Ганболдоос тодрууллаа.

.

-“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ны уурхайд үйлдвэрлэлийн осол гарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Манайд одоохондоо албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Зарим хэвлэлээр  “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ний уурхайд үйлдвэрлэлийн осол гарсан гэж бичээд байгаа. Энэ мэдээлэл худлаа. . -Тэнд хэдэн үйлдвэрчний байгууллага үйл ажиллаагаа явуулж байна вэ? “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн үйлдвэрчний хоёр байгууллагатай. . Б.Одон  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ