МИАТ-ийн экс удирдлагууд давж заалдана

img

МИАТ-ийн экс удирдлагууд Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг нь тэдэнд анхан шатны шүүхээс 10-13 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн байна. Ингэснээр тэдний гомдлыг 30 хоногт багтаан хэлэлцэхээр боллоо.

Нийслэлийн прокурорын газраас МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгасан билээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МИАТ:
МИАТ мөнгөө буцааж олж авмаар байна шүү
2013-08-01