Он гарснаас хойш I амаржих газарт таван эх энджээ

img

  Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өчигдрөр эхийн эндэгдлийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон Нэгдүгээр амаржих газрын удирдлагуудтай уулзжээ. Хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг.   Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэгдүгээр амаржих газар болоод нийслэлийн Эрүүл мэндийн газар дахин эхийн эндэгдэл гаргахгүй байх тал дээр ямар арга хэмээ авч ажиллаж байгааг тодруулаад, эхийн эндэгдлийг зогсоох арга хэмжээг сайжруулж дахин эндэгдэл гаргахгүйн тулд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг дэд сайд сануулсан байна.   Өнгөрсөн онд эхийн эндэгдэл гаргаагүй ажилласан Нэгдүгээр амаржих газарт 2013 оны эхний долоон сард таван эхийн эндэгдэл гарсан нь анхаарал болгоомж суларсантай холбоотойг сануулж дотоод зохион байгуулалт, үйлчилгээ гээд бүхий л үйл ажиллагааг сайжруулах ёстой гээд Нэгдүгээр амаржих газар дахин эхийн эндэгдэл гарсан тохиолдолд удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулга болгосон юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zagar:
Дахин хүн нас барахыг хүлээж буй аятай ямар гээчийн хариуцлага энд яригдаад байнаа. 5 эхийн амь гэдэг нэг хурган архичин даргыг ажлаас халахад бага шалтгаан болж юм байна гэж ойлголоо. Ёс суртахуунтай эмч хүн бол ажлаа өгөөд дэд сайд нь эмч нарт хариуцлага тооцох ёстой юмсан.
2013-08-01
bayaraa:
turuh yedee emchidee 100 000 tugrug ugdug bichigdeegyi hyylitai gesen uguugyi bol ehiin ysiig ni gartal turyylehgyi baij hyleelgedeg gej tursun ehchyyd yaridag yum.urd ni 1 EH MUNGU UGUUGYI BOLOOD HYYHDEE ALDAAD 100000 tugrug l ugdug baij geed uilj helsen baidag Yyniig l arilgah heregtei
2013-08-01
Unshigch:
Uur orond bol eniig undesnii ayulgui baidliin zuvlul metiin baiguullaga ali ert avch heleltseed shiidvertei arga hemjee avchihsan baih. Manaid huuhed turuuleh geseN bish amia alddag yavdal bur dasal boloh mayagtai bna. Ene emch nertei shunaliin huudii aluurchdiig eruugiin hariutslaga huleedeg bolgoh heregtei
2013-08-01