
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр “Майами хит”-ийн тоглогч Леброн Жеймс болох өндөр магадлалтай байгаа талаар Хойд Америкийн хэвлэлүүд бичиж байна.
Өнөөгийн ерөнхийлөгч Дерек Фишерийн гэрээний хугацаа энэ зун дуусч байгаа юм. Дерекийг гүйцэтгэх захирал асан Билли Хантер шүүхэд өгсөн тул дахин карьераа үргэлжлүүлэх боломжгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Жеймс өөрөө энэ албан тушаалыг хашин бодолтойгоо дотнын хүмүүстэй ярилцсан байна. Тэр нэгэнт зорилго тавьсан бол эцсийг нь заавал үзнэ гэж ойрынх нь эх сурвалж хэлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ