Интернетийн дээрэмчдийн эсрэг хууль баталжээ

img

  ОХУ-д Интернэтэд оюуны эрхийг хамгаалах тухай хууль батлагдан хэрэгжиж эхэллээ. Уг хуулийг “Интернетийн дээрэмчдийн эсрэг хууль” хэмээн нэрлэсэн байна. Хууль хэрэгжиж эхэлснээр өчигдрөөс видео бичлэг, кино болон телевизийн бүтээгдэхүүнийг зохиогчийн эрх, эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүй хууль бусаар байршуулсан сайтуудыг хааж эхэлсэн байна.

.

Зохиогчийн эрх эзэмшигч этгээд хэрэв сүлжээнд өөрийнх нь бүтээгдэхүүнийг хууль бусаар байршуулсныг олж илрүүлбэл шүүхэд хандах эрхтэй болжээ. Мэргэжлийн хяналтын газар сайтын эздэд хууль бус материалаа устгахад зориулан нэг өдрийн хугацаа олгож эхэлсэн байна. Оросын интернэтэд өнөөдрөөс эхлэн “nap.rkn.gov.ru” сайт ажиллаж эхэлсэн бөгөөд “дээрэмчин сайтууд”-аас болоод хохиролд амссан байгууллага, хүмүүс хандах боломжтой аж. Оросын Мэргэжлийн хяналтын газар аль хэдийнэ сайтуудын “хар жагсаалт” гаргажээ.

.

ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын дарга Михолив Игорь “2008 оноос эхлэн интернэтээр хуурамч бараа зарах, олны танил хүмүүсийн нэр хүндийн гутаан доромжлох, нууц материал дэлгэх, бичлэг зэргийг байрлуулан үйл ажиллагаагаа явуулж буй томоохон сайтуудыг хакердах зэргээр халдах нь хэрээс хэтэрсэн учир энэ хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэдгээр “дээрэмчин сайт”-ын 90 хувь нь хилийн чанадад байрладаг учир илэрүүлэхэд ихээхэн хүнд байгаа” хэмээн ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ