Монголын адал явдалт спорт аялагчид Тэрэлжийг зорилоо

img

  Монголын адал явдалт спорт аялалын холбооны бага тамирчид өнөөдөр Сүхбаатарын талбайгаас Тэрэлж рүү хөдөллөө. Тэд төв талбайгаас Тэрэлж хүртэлх замыг явганаар туулж, уулын оргил булаалдах, буухиа, газрын зураг дээр байршил тогтоох зэрэг 6 төрөлт спортын тэмцээнийг гурван өдрийн турш зохион байгуулж өрсөлдөх юм.Тус тэмцээнд Улаанбаатар хотын болон Дархан, Сэлэнгэ, Дорнод, Өвөрхангай аймгийн 16-74 насны 200 гаруй тамирчин багаараа оролцож байна. Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ