Зуслан чиглэлд гал унтраах, аврах анги үүрэг гүйцэтгэхээр боллоо

img

  Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг томилгоот хуваарьт оруулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ. Тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн гүүрний дэргэд Аврах гал унтраах 35 дугаар ангийн гал унтраах тасгийг хоёр автомашинтайгаар байрлуулсан байна.   Энэ тасгийн албан хаагчид 4 ээлж, 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр нийслэлийн   иргэдийн аюулгүй, амгалан амьдрах нөхцлийн бүрдүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед  богино хугацаанд дуудлагын газарт хүрч, төрийн үйлчилгээг  иргэдэд цаг хугацаа алдалгүй,  шуурхай, хүртээмжтэй хүргэх  ач холбогдолтой юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ