“Vanity Fair” дэгжин хатагтайг шалгарууллаа
“Оскар”-ын кино наадмын оройн үдэшлэгийг зохион байгуулдгаараа алдартай “Vanity Fair” сэтгүүл хамгийн дэгжин хувцасладаг хатагтай, ноёдын рейтингийг гаргажээ. Энэ жил Кембрижийн авхай Кейт Миддлтон нэр хүндтэй жагсаалтыг тэргүүлсэн байна. Хатагтай Кейт Миддлтоныг “GQ” сэтгүүл дэлхийн хамгийн стильтэй эмэгтэйгээр нэрлэсэн бол Их Британийн хамгийн сайхан эмэгтэйгээр хоёр ч удаа шалгаруулаад байгаа билээ. . Мөн Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань анх удаа рейтингид орж ирсэн нь сонирхол татахуйц байв.Сэтгүүл жүжигчин Керри Вашингтон, Шарлиз Терон, Брук Шилдс, дуучин Бейонс, Шведийн гүнж Мадлен, Испанийн гүнж Летисия, эрчүүдээс “Ролинг стоунз”-ын гитарчин Кит Ричардс, дуучин Жастин Тимберлейк, сагсан бөмбөгчин Жеймс Леброн, хоккейчин Хенрик Лүндсвик, топ модель Жизель Бундхены нөхөр Том Брэди нарыг нэрлэжээ. . “Vanity Fair” сэтгүүл 1939 оноос эхлэн хэвлэгдэж байгаа юм. Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ