Мамнун Хусейн ерөнхийлөгчөөр сонгогдов
Пакистаны ерөнхийлөгчөөр Мамнун Хусейн сонгогдсон талаар Синхуа агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Мамнун Хусейн ялалт байгуулж Пакистаны 12 дахь ерөнхийлөгч болсон тухай СЕХ-ны дарга Фахруддин Г.Ибрагим мэдэгдсэн байна.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч ирэх есдүгээр сарын 9-нд тангарагаа өргөх юм. Бүрэн эрх нь дуусаагүй байгаа Ерөнхийлөгч Асиф Али Зардари шинээр сонгогдсон ерөнхийлөгчид эрхээ шилжүүлэхэд баяртай байгаа илэрхийлэн, баярын жуух бичиг гардуулсан байна. СЕХ-ноос парламент болон дөрвөн мужийн ассамблейн 887 гишүүн саналаа өгсөний 878 хүчинтэйтэйд тооцогдсон, ямар нэгэн будлиангүй сонгууль болсон хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ