Шинэ нисэхийн барилгын ажилтай танилцжээ

img

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон ИНЕГ-ын удирдлагууд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих ажлын явцтай танилцжээ. Зургадугаар сарын 25-наас эхэлсэн Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил одоогоор хөрс хуулалт, газар шорооны боловсруулалтын үедээ явж байгаа аж. Мөн үерийн далан барих, цахилгаан, холбооны шугам татах үйл ажиллагаа явагдаж байна. Нийт 9,2 км урттай үерийн далан барих ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг барилгын гүйцэтгэгчид хэлжээ. “Боорчи” компанийн гүйцэтгэж буй төмөр бетон доторлогоотой үерийн далангийн ажил есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд дуусч, хүлээлгэн өгөх ажээ.

Хөөрөх, буух зурвасны хөрс хуулалтын ажил мөн 60 орчим хувьтай хийгдэж байгаа бөгөөд өнгөн хөрсийг 20 см хуулах энэ ажил сарын дараа дуусна гэдгийг гүйцэтгэгчид танилцуулжээ. Нисэх буудлын барилгын суурийн цутгалтын ажил удахгүй эхлэх ба 400 ажилтны түр суурьших байр барих, цахилгаан, холбооны шугам татах ажлууд графикийн дагуу хийгдэж байгааг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тайлагнажээ . Хөшигийн хөндийд нийтдээ 86 техник хэрэгсэл хоёр ээлжээр ажиллаж байгаа ба удахгүй гурван ээлтэй болж, 24 цаг тасралтгүй ажиллахаар төлөвлөжээ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

itegeergyi:
“Боорчи” компанийн гүйцэтгэж буй төмөр бетон доторлогоотой үерийн далан... gene yy? Arai ygyi bailgyi dee. Hamgiin adgiin santehnikiin company gej baidag bol tyynees ch dor company shyy dee. Edniiheer ajil hiilgesen ali baiguullgaas asuu. Ezen ni Uvsin hyn l gej edniih hiij baigaa uym baih daa.
2013-08-01