Саатуулагдсан усан онгоцны шалгалтыг хойшлуулжээ

img

Элсэн чихэр дор пуужингийн эд анги нууж Хойд Солонгосыг зүглэж байсан усан онгоцонд хийх НҮБ-ын нэгдсэн шалгалтыг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл Панам улс хойшлуулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хоригийг Хойд Солонгос зөрчсөн эсэхийг хянах комиссыг Кубад очихоос өмнө усан онгоцны ачааг суллахад төлөвлөснөөс илүү  хугацаа хэрэгтэй гэж Панамын эрх баригчид мэдэгджээ. Саатуулагдах үед усан онгоцонд зөвхөн элсэн чихэр ачиж явсан гэж мэдэгдэж байсан Кубын тал НҮБ-ын шалтгалт хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yu we:
barigdaagvi yumu
2013-08-02