Япончуудыг байлдан дагуулагч роботууд
Сүүлийн үед япон залуусыг байлдан дагуулж буй хамтлагийн нэрийг “Зэт машинууд” гэдэг. Тус хамтлагийн гишүүд нь бүгд робот. Дуучин, гитарчин, даралтат хөгжимчин, бөмбөрчин нь бүгдээрээ хүний гараар бүтээгдсэн хөгжмийн авъяастай роботууд юм.
“Зима хэмээх чөлөөт уран бүтээлчдийн нэгдэж байгуулсан хамтлагийн залуус япончуудын нэг үеийн мөрөөдлийг биелүүллээ” хэмээн Токиогийн хэвлэлүүд бичиж байна. Учир нь тэд өөрсдийн ур чадварыг гарган роботуудаа бүтээсэн бөгөөд хөгжим тоглодог машин бүтээхийн хамгийн хэцүү нь “Мэдрэмж суулгах” асуудал байсан гэжээ. Робот хүн шиг сэтгэхгүй учраас хөгжмийн гайхамшигтай мэдрэмж суулгахын тулд нарийн арга ухаан, удаан хугацааны судалгаа хийгдсэн аж.
Роботуудын хамтлаг цаашдаа Япон улсыг тойрон аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ