Гадаадад эмчлүүлэх шаардлагатай 19 иргэнд санхүүгийн тусламж үзүүлнэ

img

  Гадаадад эмчилгээнд явахаар Эрүүл мэндийн яаманд өргөдлөө өгсөн 19 иргэнийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэдгээр хүмүүст 65 сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдийн эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Гадаад эмчилгээний зөвлөл”-өөр хэлэлцэж шийдвэрлэдэг.   Санхүүгийн дэмжлэг хүсч буй иргэн өргөдөл, гадаад оронд эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт, гадаадын эмнэлгийн хүлээн авч эмчлэх урилга, зөвшөөрөл, төлбөрийн баримт болон бусад баримт бичгийг хугацаанд нь бүрдүүлсэн тохиолдолд асуудал тогтсон хугацаандаа буюу нэг сарын дотор шийдвэрлэгдэх боломжтой байдаг байна. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107 дугаар тушаалаар Монгол улсад эмчлэх боломжгүй 27 нэр төрлийн өвчний жагсаалт, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталсан. Өвчин нь энэхүү жагсаалтад хамрагдсан иргэдэд 2011 онд 98 иргэнд 416 сая, 2012 онд 147 иргэнд 513,5 сая, 2013 оны эхний хагас жилийн байдлаар 84 иргэнд 256 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод байна.   Эрүүл мэндийн яаманд жилд дунджаар гадаад эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн 200-300 иргэний өргөдөл ирдэг. Эдгээрийн гуравны нэг орчим нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй, гадаадад илгээн эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон өвчин эмгэгтэй иргэд байдаг аж. Үүнд мэдрэл, хорт хавдар, тархины болон зүрх судасны мэс засал, нүдний өвчин эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт эмгэгүүд зонхилдог байна. Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gallll:
Zugeer 400 say dollart 5 saihan orchin uyiin chadaltai emnelguud barichihad Mongolchuudiin jil bur gadaadad emchilgeend urdeg 150 say dollariig 3 han jild nuhnu sht ingej setgeed ajildag eh oronch neg ch hun turd MAN/ AN-aas baidaggui n tun gutamshigtai.
2013-08-01
Asuult:
Enkhbayart uguh uu? Hehehe
2013-08-01