
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлээд байгаа. Клиникийн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа түүнтэй уулзахаар яг одоо түүний хүү Н.Батшугар, эхнэр О.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Л.Жамбалжав нарын хүмүүс тус эмнэлэгт ирээд байна.
Мөн хорих 401 дүгээр ангийнхан тус эмнэлэгт ирж Ерөнхийлөгчийн уучлалт үзүүлсэн зарлигийг Н.Энхбаярт танилцуулж байна.
Д.Цэцэг
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ