О.Баасанхүү: Ямар нэгэн улс төрийн тохироо байхгүйг албан ёсоор хэлье
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлээд байгаа. Клиникийн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа түүнтэй уулзахаар ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Н.Энхбаяр дарга хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрсэн. Манай намынхны хувьд уучлал үзүүлнэ гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Бид нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал үзүүлээч гэж гуйгаагүй. Н.Энхбаярт өршөөл үзүүлэх биш түүнийг цагаатгах ёстой байсан юм. Харамсалтай нь түүний биеийн байдал өдөр ирэх тусам доройтож байгаа тул Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж авахаас өөр аргагүй. Түүнээс гадна ямар нэгэн улс төрийн тохироо хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлье" хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ