Намын даргаа гаргаж авахаар гишүүд нь цуглаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлээд байгаа. Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа түүнтэй уулзахаар түүний хүү Н.Батшугар, эхнэр О.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Л.Жамбалжав нарын тус намын гишүүд дэмжигчид ирээд байгаа. Н.Энхбаяр удахгүй II эмнэлэг дэх ялтны тасгаас энгийн тасаг руу шилжүүлэх юм байна. Түүнчлэн түүнийг эмнэлгээс гаргах эсэхийг тус эмнэлгийн эмч нарын хуралдаанаар шийдвэрлэх гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ