Өмгөөлөгч Б.Оюунбилэг: Цагаатгах талаар олон улсын байгуулагад хандана
Хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч Н.Элбэгдоржоос уучлалт үзүүлэх зарлиг хүлээж аваад байгаа Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг өөрийн үйлчлүүлэгчийнхээ талаар мэдэгдэл хийлээ. Тэрээр “Уучлалт үззүлсэн нь гэнэтийн зүйл байлаа. Гэхдээ уучлал үзүүлнэ гэдэг бол гэм буруутай хүнд үзүүлдэг зүйл. Бид үүнийг хүлээж авахгүй. Н.Энхбаяр буруугүй учраас хуулийн дагуу цагаатгагдах ёстой. Цаашдаа түүнийг ялаас цагаатгах талаар олон улсын байгууллагад хандана” гэсэн юм.Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Даргыг чөлөөлнө гэсэн ямар нэг улстөрийн тохироо байхгүй. Манай намынхан энэ шийдвэрт нэг талаас баярлаж байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Энхбаяр гэдэг хүний биеийн байдлыг нь төр хариуцахгүй, ийм хүнд байдалтай болсных нь дараа зөвхөн өөрт нь хариуцуулж үлдээлээ" гэв.
Д.Цэцэг
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ