
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлээд байгаа. Түүнтэй эхнэр О.Цолмон, хүү Н.Батшугар болон Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү нарын тэргүүтэй МАХН-ын гишүүд дэмжигчид уулзаад байна. Тэрээр Клиникийн II эмнэлгийн ялтны тасгаас энгийн тасагт шилжсэн учраас хэвлэлийнхэнд хандах эрх нь нээлттэй болсон. Тиймээс эмнэлгийн өрөөнд хэвлэлийн хурал ч хийж магадгүй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ