Н.Энхбаяр эмнэлгээс гарлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал үзүүлсэн зарлиг хүлээн аваад байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярт дөнгөж сая Клиникийн II эмнэлгээс гарлаа. Тэрбээр Клиникийн II эмнэлгийн ялтны тасгаас энгийн тасагт шилжээд байсан, түүнд тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байсан ч саяхан эмнэлгээс гарлаа.
Түүнийг эмнэлгээс гарах үед МАХН-ын дэмжигч, гишүүд “Дарга аа, тандаа хайртай шүү. Бидэндээ эргэж ирсэнд баяр хүргье” хэмээн алга ташсаар угтсан юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр эмнэлгийн гадна байсан хүмүүст хандаж “Юуны өмнө та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Энэ бүх хугацаанд надтай хамт байсан ард түмэндээ талархаж байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье” гэж хэлээд 30 88 УНД улсын дугаартай хар өнгийн "Бенз" маркийн автомашинд суун гэрийн зүг явлаа.












СЭТГЭГДЭЛ БИЧИХ