Тэдний алхаа гарын хөдөлгөөн, эрүү нь хүртэл нэг хэмд байв
“Дуусаагүй дайны гал зогсоосон өдөр” гэж Хойд Солонгосын удирдагчид цэргийн сүрт жагсаал хийхдээ хэлжээ. Солонгосын дайны гал зогсоосон өдөр өнгөрөгч амралтын өдөр тохиож Ким Ир Сений нэрэмжит талбайд цэргийн парад боллоо.
Парадаас олон улсын сэтгүүлчдийн анхаарлыг гойд татсан “хайрцаг” нь хамгийн урд, 24 эгнээгээр жагссан богинохон хөлтэй, намхан эмэгтэйчүүд байжээ. Нэг ижил өндөртэй, дунд зэргийн өсгийтэй гутлаар жигдэрсэн бүсгүйчүүдийн үсний тайралт ч ижил байсны зэрэгцээ эрүү нь хүртэл нэг хэмд шугам татчихсан мэт байсан гэнэ. Хойд Солонгосын цэрэг-эмэгтэйчүүдийн дундаж өндөр 146 см байдаг. Тэд дөнгөж дунд сургуулиа дүүргээд 17 настай цэрэгт явж зургаан сар алба хаадаг.
Эмэгтэй цэргийн алхаа, бараг хөлийнхөө өсгий дээр хүрэхгүй шахам нисч байгаа мэт тов хийтэл алхах гайхах, бахархах сэтгэл төрүүлж байсан аж.












Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ