Иран ирэх онд цөмийн зэвсэгтэй болно
Иран улс 2014 он гэхэд цөмийн зэвсэг бүтээхэд хүрэлцэхүйц хэмжээний урантай болно хэмээн АНУ-ын Шинжлэх ухаан, олон улсын аюулгуй байдлын хүрээлэнгийн тайланд дүгнэсэн талаар “Ройтерс” агентлаг өчигдөр мэдээлэв. Тайланд бичсэнээр иранчууд “Натанц” болон “Фордо” цөмийн үйлдвэрүүдэд 1000 шахам центрифуг нэмж суурилуулснаар боломжтой болох аж.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн обьектуудад хийж буй шалгалтаа долоо хоногт наад зах нь хоёр удаа болгох хэрэгтэй хэмээн тус хүрээлэн зөвлөж байгаа гэнэ. Үүний өмнө АНУ-ын армийн тусгай албад “Ираны Зэвсэгт хүчин 2015 он гэхэд АНУ-д цохилт өгөх чадалтай болно” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ