Үерийн аюулаас болгоомжил
Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарч орох хур борооны эрчимшилээс хамаарч гол, мөрний усны түвшин нэмэгдэнэ. Өнөөдөр л гэхэд Туул гол Улаанбаатар хот орчмоор усны түвшин15 см орчим нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэнэ. Төв болон зүүн зүгийн нутгаар усархаг бороо үргэлжлэн орох юм.
₮
Иймд ОБЕГ-аас гол, нуурын ай сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ