“Эрүүл аюулгүй хот” аянд нэгдэв

img

Өнгөрсөн зургадугаар  сарын 03-ны өдрөөс эхэлсэн “Эрүүл аюулгүй хот” аяны шилжин явах туг өчигдөр Сүхбаатар дүүргээс Баянзүрх дүүрэгт шилжжээ.  “Эрүүл аюулгүй хот” аян Баянзүрх дүүрэгт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс олон арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тухайлбал, архи тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлэхээр болсон байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, стандартыг хангах, эрүүл зөв амьдралын хэв загварыг нийтэд сурталчлан таниулж ажиллах аж.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ