Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх наадам эхэллээ
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмаар амжилттай сайхан барилдаж, ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хороо, “Ноёд” группын бөх Гунаажавын Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх наадам яг одоо Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод эхэлж байна.
4
Сэлэнгэ аймгаас төрсөн анхны аваргадаа хүндэтгэл үзүүлж, эрийн гурван наадмыг эхлүүлсэн нь энэ юм. Сэлэнгэчүүд анхны аваргадаа зориулан хүчит 128 бөхийн барилдаан, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харвааг наадах гэнэ.
4
Манай сурвалжлах баг тус наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. Одоогоор УИХ-ын С.Баярцогт, МУГТ Т.Үйтүмэн тэргүүтэй олны танил эрхмүүд тус наадмын хүндэт зочдын асарт морилоод байгаа аж.
4
П.Наран
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ