
Ази тивийн эмэгтэй хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 20-27-ны өдрүүдэд Инчон хотноо болж уг тэмцээнд түрүүлсэн Хойд Солонгосын баг түрүүлж 50 мянган ам.долларын эзэн болжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнөөдөр аварга болсон тамирчдаа хүлээн авч уулзсан байна. Тамирчин бүсгүйчүүд залуу удирдагчаа харсандаа баярлаж уйлж буй зургийг Засгийн газрын сонины тэргүүн нүүрт гаргасан байна. Хойд Солонгосын баг 18 жилийн дараа Өмнөд Солонгост хөл тавьсан нь энэ аж. Азийн аваргад түрүүлсэн тамирчин бүсгүйчүүдэд удирдагч Ким Чен Ун долоо хоногийн цалинтай амралт өгсөн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ