Ж.Лхагвасүрэнгийн сартай хүрэн түрүүллээ
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмаар амжилттай сайхан барилдаж, ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хороо, “Ноёд” группын бөх Гунаажавын Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх наадам Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод үргэлжилж байна.
Уг наадмын их насны морьд дөнгөж сая барианд орж ирлээ. Их насанд 124 хурдан хүлэг шандас сорьсноос Сэлэнгэ аймгийн уугуул Ж.Лхагвасүрэнгийн сартай хүрэн түрүүллээ. Харин аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын н.Болор-эрдэнийн буурал морь давхиж, н.Эрдэнэбилэгийн хул, Баруунбүрэн сумын уяач Д.Нямдаваагийн хандгай хул, Сант сумын н.Дэлгэрдаваагийн хүрэн морьд айргийн тавд хурдаллаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ