Тохироондоо хүрч Н.Энхбаярыг суллав уу

img

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлэх зарлигт өчигдөр гарын үсэг зурсан. Өмнөх өдөр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өглөөний мэнд. Хүн өглөгч сэтгэл, хайр энэрэлээс үүссэн гэж зүүдэлж сэрлээ” хэмээн твиттер хуудснаа жиргэсэн байдаг. Хэдийгээр “Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнд үйлчилдэг, ганц хүнд зориулсан хууль гэж байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн Ерөнхийлөгч маань ийнхүү “зүүднийхээ тайлал” болгож 2.6 жилийн ял сонсоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэн юм. Уучлалт үзүүлсэн зарлиг гарсан даруйд Н.Энхбаярын ар гэрийнхэн хийгээд намын гишүүд, дэмжигчид түүний хэвтэн эмчлүүлж байгаа Клинкийн нэгдсэн II эмнэлэгт ирцгээсэн. Тодруулбал, гэргий О.Цолмон, хүү Н.Батшугар, УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү тэргүүтэй хүмүүс намынхаа даргатай уулзахаар ирцгээв.   Мөн ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангийнхан тус эмнэлэгт ирж Ерөнхийлөгчийн уучлалт үзүүлсэн зарлигийг Н.Энхбаярт танилцуулсан. Харин екс ерөнхийлөгчид уулчлалт үзүүлсэн зарлиг “таалагдсангүй”. Тэрбээр “Би уучлуулах ямар нэг буруу зүйл хийгээгүй” хэмээн гэдийсэн. Эгээ л нөгөө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АТГ Н.Энхбаярт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж байхад чихээ даран эсэргүүцлээ илэрхийлж байсан шиг юм болох шахсан. Гэхдээ тэрбээр уучлал үзүүлсэн зарлигийг алга тосон хүлээж аваагүй ч өчигдөр оройдоо эмнэлгээс гарч гэрийн зүг явсан билээ. Энэхүү үйл явдал зарим хүмүүсийн хувьд гэнэтийн зүйл байсан бол харин нөгөө хэсгийнхэн хувьд ойлгомжтой зүйл байсан гэх өнгө аястайгаар хүлээж авсан юм. Угаасаа ойлгомжтой АН-ын МАХН-тай хийсэн сонгуулийн тохирооны нэг хэсэг хэмээн зарим хүмүүс үзэж буй. Үүнийгээ ч олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байлаа. Учир нь өнгөрсөн сард АТГ-ынхан Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийх үеэр МАХН-ын хуульч гэх Л.Эрдэнэтуул “АН-ынхан үүрэг хүлээж, Н.Энхбаяр даргад эмчлүүлэх боломж өгнө, улмаар цагаатгах талаар бидэнтэй ярилцсан. Гэтэл хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Тийм болохоор АН-ынханд хандаж, та нар ичээчээ хэлсэн ярьсандаа эр хүн шиг хүрээч ээ” хэмээж ярилцлага өгч байсан билээ.   Харин нэгэнт суллагдсан даргаа харсан тус намынхан тохироо байгаагүй гэж гүрийсэн юм. Тэрний нэг нь УИХ-ны гишүүн О.Баасанхүү. Тэрбээр “Бид хэзээ ч уучлаач гэж царай алдаагүй. Н.Энхбаярт өршөөл үзүүлэх биш түүнийг цагаатгах ёстой байсан юм. Харамсалтай нь түүний биеийн байдал өдөр ирэх тусам доройтож байгаа тул Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж авахаас өөр аргагүй. Түүнээс гадна ямар нэгэн улс төрийн тохироо хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Гол нь бид хүнийхээ эрүүл мэндийг л бодож байна” хэмээн даналзсан юм. Дахин сонгогдсон Ерөнхийлөгч тангарагаа өргөөд сар гаран болоод л Н.Энхбаярын үлдсэн ялыг уучлан суллах шийдвэр гаргасан нь хүмүүсийн хардалтыг улам нэмэгдүүлсэн. Түүнчлэн хүмүүсийг ойлгохгүй байгаа нэг зүйл нь Н.Энхбаяр уучлал хүссэн өргөдөл өгөөгүй байхад уучилсан явдал юм.   Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлэх журам, 1991 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 5 тоот захирамаар батлагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уулчлалт үзүүлэх болон уучлал хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх журам” гэж бий. Хуулиар тухайн ял эдэлж буй этгээд, эсвэл түүний ар гэрээс уучлахыг хүссэн өргөдлийг Ерөнхийлөгчид хандан гаргаж, түүнийх нь дагуу Тамгын газраас нь судалж хянасны дараа Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлиг гаргадаг. Энэ хууль журмын дагуу л Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байх учиртай. Гэтэл Н.Энхбаяр нь өргөдөл өгөх нь битгий хэл уучлалаа гээд байхад уучлуулах юм хийгээгүй шүү хэмээн гүрийгээд байгаа явдал юм. Хэрэв Н.Энхбаяр өргөдөл өгөөгүй юм бол ар гэрийнхэн нь өргөдөл бичсэн байж магадгүй хэмээх хүн ч байсан юм. Эс бөгөөс намынхных нь яриад байгаа шиг хоёр талын сонгуулийн тохироо нь одоо биелэлээ олж байгаа хэрэг болов уу.  Ямартай ч МАХН-ыхан уухай түрлэг, ура хашгиралтаар даргаа угтан авсан билээ.   Өчигдөр гэнэт өрнөсөн энэхүү үйл явдал олон нийтийн сүлжээгээр хуурай өвсөнд тавьсан гал мэт хурдан тархаж, нам гүмхэн байсан жиргээчдийг амь оруулсан гэхэд болно. Үйл явдлыг өөр өөрийн өнцгөөс янз бүрээр тайлбарлаж байв. Тухайлбал, “Одоо байгаа улстөрчдөөс Н.Энхбаярт улс төрийн өргүй, хувийн барьцаагүй хүн цөөхөн. Түүнийг эргэж ирэхгүй мэт загнасан хүмүүс хагас нойртой хонох нь”, “Үүнээс хоёр зүйл ойлголоо. Тэр хүний албан тушаалыг хүндэтгээд уучилсан хүнлэг сайхан л үйл явдал боллоо. Нөгөө нь авлигатай бас уучилж тэмцэж болдог юм байна”, “МАХН-ынхан засагт орсон зорилгоо биелүүллээ. Тэдний хувьд эхний үе дууслаа”, “Уучлалт, өршөөл хоёр ялгаатай. Ерөнхийлөгч нэг иргэний хүсэлтийг уучлалаар шийддэг, УИХ хуулиар тодорхой гэмт хэрэгтэнд ершеел үзүүлдэг”, “Энхбаяр гэмт хэрэгтэн биш цагаадах ёстой юм бол би Далай лам Бурхан будда байна”, "Гэхдээ Н.Энхбаярыг заавал архи зардаггүй өдөр суллаж байгаа байхгүй юу. Ха ха ха" гэх мэт олон сэтгэгдэл урсч байлаа.  Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үрлээ:
таньд эрүүл энхийг хүсье
2013-12-20
г.хонгнороо:
монгол төрийн маань алтан түшээ таны амь амьсгал нь иргэд бидэнд хамгаас үнэтэй билээ . иймд сайн эмчлүүлээд сайхан эдгээд ирээрэй
2013-12-20
г.хонгороо:
монгол төрийн алтан түшээ түмэн олныхоо итгэлийг хүлэээсэн намбарын энхбаяр гэдэг хүний амьсгал амь нас тань иргэн бидэнд үнэтэй билээ сайн эмчлүүлээд сайхан эдгээд ирээрэй уугуул нутаг тань аод түмэн тань таныг хүлээж байна шүү
2013-12-20
туулай:
эрүүл саруул болоорой энхбаяр гуай. та эх орондоо хэрэгтэй хүн шүү
2013-11-25
сэргэлэн:
Н. Энхбаяр эх орондоо ирэхээсээ өмнө элдэв хараал чагтгаа хийлгэж яваа байхдхаа үхэх гэж байж ламтай уулзаж байдаг монгол улсын төр гэж байгаа бол эмч нарынхаа мэдлэг чадвар ёс зүйг эргэж хараач үхэх гээд байна гээд байсан хүн нь хэдхэн сар эмчлүүлээд одоо лам хартай уулзаж муу юм хийж эхлэлээ юу бодож байна. Хэрэг түвэг хийсэн хийгээгүйгээ мэдэхээ больсон хар муу санаатны өс хонзонгийн золиос болнодоо албан тушаалтнууд минь яанадаа. Эхнэр цолмон гэж завхаа албин байна. Энэ хүнийг ч мөн буруу явахад нь нөлөөлсөндөө Үлдэх үр хүүхдүүд чинь хэдэн үедээ яадарч зүдрэх учир жанцантай харагдаж байгаа тул элдэв муу юм битгий хийгээсэй гэж нэг үе монгол төрийг атгаж байсны хувьд санаа хэлье энэ маш чухал шүү. Цолмонгоо зайлуул жахан цэвэрш муу үйлийн үр заавал эргэдэг үүнийг бурхан судалдаг хүн ойлгомоорсондоо. үлдэх цөөхөн насандаа муудалдсан бүх хүмүүсдээ сайн сайхныг хий тэгвэл нүгэл чинь багасаж тамд яадаж залрахгүй лам нар чинь мөнгийг чинь аваад сэтгэлийг чинь засаж сайхан амьдруулна. ялуулна дийлүүлнэ гэдэг. битгий хууртдаа. уг нь сайхан залуу сан. хэт битгий юманд шунаж бай. хүн бүхэн чамайг муу юм хийвэл эргэж хариу заавал барина. чи ганцаарай бүгдийг дийлэхгүй цаг үе ирсэн. албан тушаал, мэргэ төлөг, засал ном аль ч талаараа гэдгийг сайтар ухаар. дахиад аливаа асуудал буруу эргэвэл үр хүүхэд, дүү нар, эх эцэг өөрийгөө алдана. гэр бүлээрээ тамд туугдана энэ маш үнэн үг шүү нутаг нэгтэн минь
2013-10-31
1113215:
хойд солонгос үнэртэж байна.
2013-08-07
zochin:
ulaan avilgachin inged garad irj bga yum uu. amar yuma.
2013-08-07
joker:
tand ervl enh sain saihniig hvsee urd hurshvvdig saihan tsewerlvvl bvr mongoljtson udirdagch hvrtel boloodl
2013-08-06
honey:
tsagaatgah yst bayar hurgii
2013-08-04
Ìîíãîë:
ìîíãîë÷óóäàä ýä õºðºíãèéí äîí ø¿ãýëæäýý ÿàíà äàà.ýíý êîìåíò áè÷èã÷èäèéã ìºí㺠òºãðºã ë èíãýæ ñîëèîðóóëààä áàéíàà äàà. õ¿íèéã ººð øèãýý áîäîë ñàíààòàé ãýæ áîääîã þìóóäàà.õ¿í õýðýý ìýääýãã¿é òýìýý ãýäãýíðýý ìýääýãã¿é ãýäýã ¿íýí þìäàà.ªìíºõ ýçíèéõýý ìóóã äóóäâàë ººðºº ñàéí áîë÷èõäîã þìóó õààøàà þì. Ýöýñò íü íýã ìîíãîë íºãºº ìîíãîëûíõîî ìóóõàéã äýâýí äýëõèéä äýëãýñíýýð èõ ñàéí ìîíãîë áîëäîã þìóó. Óíàæ áàéãàà õ¿íèéã õîéíîîñ íü ò¿ëõýõ õýðýãã¿é ãýäýã áèø áèë¿¿.
2013-08-04
хүн шиг л хүн байна би...:
За хараад байхад олон хүн юм бичсэн байна. Сайнааар ч муугаар ч тэр... Гэхдээ энэ хүн өөрийнхөө боловсролдоо хэт эрдээд эргэж унахаа мэдэхгүй цээжээ дэлдэж бйасан нь хэзээ билээ. Бас бардам зандаа хөтлөгдөөд уучлуулах зүйл хийгээгүй л гэнэ. ХУ намын эцэс төгсгөлгүй мэт харагдаж байсан эрх мэдэл хагарал бутарлаар эцэст энэ эрхэмээр дуусав бололтой. зүгээр л буруугаа хүлээгээд ёс суртахуунтай байж болох л байсан ч олон хүний харыг нуруундаа үүрч яваа байлгүй дээ илэрчихвэл бүгд хамт нурах болохоор энэ эрхэмийг тийм амархан хаяхгүй байлгүй дээ. Заза ямар ч байсан нарснаас биш эмнэлгээс тураах сувилалаас наранд гарсан хүн. шоронгийн хүнд хэцүүг амсаж амжилгүй өөртөө анхаарч олон жилийн ужиг өвчнөө эмчлүүлж аваад л гарлаадаа гэж л дүгнэж байна. эрүүл мэндийн сайд намаасаа илүү өөрийнхөө ажилдаа анхаарал тавьмаар юмдөө. Яг л солонгосын олон ангит кино шиг санагдчихлаа /таалагдахгүй бол баашилдаг хахаха/
2013-08-04
Baagii:
Suns ni zailchuhsan uhmel haragdaj baina, sunsiig ni duuduul. 20 jil uguh yostoi hund 2hon jil uguud baihad davarchihiimaa. Enkhbayar uuruu hund uuchlal uzuulj baigaagui l hundee. Minii l medehiin neg ulaan tsaim helmegduulelted urtuud bayan hunii zahialgaar shorond orson hunii urguduld hariu uguugui yumdag, ug ni sain meddeg hun ni baisan yum. Hugiin gardaa
2013-08-03
!!!!:
tsagaatgah yostoi
2013-08-03
irgen:
tsagaatgah yostoi baisan. elbegdorj helmegduulchiheed uuchlana gej yu baihav dee
2013-08-03
[[[[[[[[:
eejiinhaa suulchiin husliig sain bieluulsan bn
2013-08-03
irgen:
ene uls turiinhun bugd l iden sh de. Oirhonii jishee bayartsogt bna. Enhbayar harin elbegeegees l iluu uls turch bnda.
2013-08-03
Н.Батсуурь:
За яамай даа бид биесээ харааж зүхээд юу хийхэв. Нэг нь ч гэсэн ял зэмгүй байвал болоо доо. Улс төр гэдэг нэг иймэрхүү л үүд хаалгатай орчлон байдаг гэдгийг хүн бүхэн анхаарч яваасай . Сайн ойлгож ухамсарлан бодоосой. Сайхан эмчлүүлж илаарших хэрэгтэй.
2013-08-03
batsaikhan:
Ene hun dahiad mongoliin ard tumend mash ih gai tarina da. Ter hamt bgaa humuus ni bugd hudlaa bylduuchid. Ichij uhmeer yum . Mongoliin ard tumen sohor bish bas teneg bish gedgiig urgelj sanaj yavaarai Enhbayartanguudaa. Eronhiilogchiinhoo zarligiig hundelj baina.
2013-08-03
Гэрлээ:
==**
2013-08-02
yyrt:
h un hunee hairlaj bmaar ym mongolchuuda. bolomj oldvol bugd l idne shuudee.ta ugui gej helehin bish biz.
2013-08-02
egel busgui:
haanaasa haalgach hurtel iddeg bolson odoo tsagt eronhilogch idehgui blaa yu.e lbegee darga lav yu ch ugui bhdaa.huuli bus zuil higeegui ideegui hun 76d bgaa bol unen sak.zoliosoo gej.orovdchihlo hoorhis.
2013-08-02
hugj:
songuuliin tohiroo, hudlaa aashhaa boli
2013-08-02
zochin:
Uls orond muu muuhai zuilin eh uusverig tavisan ene hunig orshooj baihaar huuhdin kolond baigaa huuhduuded orshool uzuulj boloogui yumuu iim yum hiih gej ta dahin songogdson bol erthen ogtsorvol taarna
2013-08-02
tsarailag:
tsarailg bolchij haha
2013-08-02
haruusal:
sunsgui bolson haragdaj bna daa
2013-08-02
бодол:
зүүдэнд нь хүртэл орно гэдэг аймшиг шүү. Үхсэн буурын толгойноос амьд ат айнаа гэж үнэн юм даа
2013-08-02
ZOCHIN:
1001 ШӨНИЙН ҮЛГЭРТ ГАРДАГ ШИГ ЭЛБЭГЭЭ ИД ШИДТЭЙ ЗҮҮД ЗҮҮДЛЭЭД Л... САЙХАН ЖҮЖИГЛЭЖ АМЬДАРДАГ ГАР ЮМ АА, ААААА?
2013-08-02
zocnin:
Sullagdsanhoinoo ih um uriad hereggvi dee...ergeed horicnih......
2013-08-02
zochin:
MONGOLIIN EMCH NARIIN YU CH HIIHEES BUTSAHAA BAISNII HAMGIIN TOD ILREL ENE BOLLOO. MUNGU NER TUR 2 L TEDEND HEREGTEI.YALANGYA TER NER HVNDTEI GEED BAIGAA EMCH DARGA NAR. MONGOL EMCH NART ITGESNEES ZOVLON VZSEN CHAVGANTASAD OCHISON N DEER BOLJ.
2013-08-02
тэнэг:
нэг нэгийгээ барьж хориод,өршөөж гаргаад эёвэл сүхийн талбайдаа хөтлөлцөж гарч ирж тэврэлдэж үнсэлцээд (2008.08.16нд)энэ 2 цаанаа учиртай 2 толгой шүү хэхэхэ
2013-08-02
liko:
Энхбаяр ерөнхийлөгч байхдаа хилс хэргээр шоронд орсон хүмүүсийн өршөөл үзүүлэхийг хүссэн өргөдөл хүсэлтийн хариуг ганц удаа үнэн зөвөөр нь шиййдэж хариу өгч байгаагүй хүн биеээрээ үзэж мэдрээ байлгүй дээ энэ зэрэгтэй суллагдсан нь аз,,,,Элбэгдорж найраа хийх л байсан юм бол өршөөл энэ тэр гэж онигоонд орохоо болимоор юм.
2013-08-02
НАМАА:
ЗА ТЭГЭЭД НӨГӨӨ ХУРААСАН ХӨРӨНГӨ БАЙГАА ЮМ ЧИНЬ СУВИЛАЛД ЯВЖ ЭМЧЛҮҮЛЭХ МӨНГӨ ЗОВОЛТГҮЙДЭЭ. ГАДААД ЯВААД ЭМЧЛҮҮЛСЭН Ч ЗОВОХ БИШ.ЯМАР ЯДАРСАН АРДУУД БИД НАР БИШ ДЭЭ. ОДОО НӨГӨӨ САНААГАА ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ ГЭЭД Л БЯЛДУУЧ ГУДАМЖНЫ АВГАЙ НАРААРАА УРДАА ТУГ ШИГ БАРИАД Л ЮМ ХИЙЛГЭНЭ БИЗ
2013-08-02
BANDI:
ХАРИН ТИЙМ ЭЭ ЭНЭ ЭНХБАЯР ШИГ ЧӨТГӨР ИЧИХГҮЙ СУЛЛАГДААД БАЯРЛАЛАА ГЭХИЙН ОРОНД БИ УУЧЛАГДАХ БУРУУГҮЙ ГЭЖ ДОНГОСЧ БАЙГАА ЮМ ЧИН ЦААНАА ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХ ЗАВААН САНААТАЙ ШҮҮ ДЭЭ. АЯГҮЙ БОЛ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНИЙГ ӨРШӨӨСӨН БУЯНЫГ НЬ ЭРГҮҮЛЭЭД ЯМАР НЭГ ӨС ХОНЗОН ӨВӨРЛӨӨД Л БУЦААД НОВШИРЧ ЧАДАХ НАМБАРЫН ЧОНЫН ХООЛДОО НААДАХ ЧИНЬ АРД ТҮМЭН БИД ЭНЭ УЛС ОРНЫГ ТАЛЦУУЛЖ ХЭРЭЛДҮҮЛДЭГ ХОЛИОН БАНТАНГ БУЦААД УЛС ТӨРД ОРУУЛАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ШҮҮҮ . ТЭР ЧИГТЭЭ ГЭРТЭЭ СУУГААД АЧ ГУЧАА ТЭВРЭЭД АМАР САЙХАНДАА ЖАРГАХ ХЭРЭГТЭЙ ЗА ЮУ. БИТГИЙ ДАХИЖ ГАЙ ТАРИАД БАЙГААРАЙ ГЭЖ ЗАХИМААР БАЙНА. ЭНЭ УЛС ОРНЫГ МИНЬ АМАР ТАЙВАН БАЙЛГААД АЛЬ . ДАХИН БИТГИЙ ТОМ САНААРХААРАЙ ГЭЖ ОЛОН АРД ТҮМЭН ЯРЬЖ БАЙНА ҮҮНИЙГ СОНСГОЁ.ЭНЭ ХҮН ШИГ ЯЛ ЭДЭЛДЭГ БОЛ Ч ЯАХ ВЭ. ХЭДЭН Ч УДАА УЛС ОРНЫГ ХӨРӨНГИЙГ ЗАВШИЖ ИДСЭН ЯАХАВ ГЭЖ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА. ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭЭР БАЙГААД ЯЛ ЭДЭЛСЭН ГЭЭД ГАРДАГ ЯЛТАН БАЙДАГ Л ЮМ БАЙНА. ЖИРИЙН АРД БОЛОХООР ХИЧНЭЭН Ч ЗӨВ БАЙСАН ЯСАА ЦАЙТАЛ ЯЛ ЭДЭЛЖ 5,0 ТӨГРӨГ АВСАНЫХАА ТӨЛӨӨ ӨЧНӨӨН ЖИЛ СУУЖ ХОХИРЧ БАЙХАД ҮНЭН ЮМ АЛГА. БАЛИАР БЯЛДУУЧ НАР. ҮНЭН МӨНӨӨРӨӨ ЯВАХ АРГА АЛГООО
2013-08-02
TSEREN:
ХАРИН ТИЙМ ЭЭ ЭНЭ ЭНХБАЯР ШИГ ЧӨТГӨР ИЧИХГҮЙ СУЛЛАГДААД БАЯРЛАЛАА ГЭХИЙН ОРОНД БИ УУЧЛАГДАХ БУРУУГҮЙ ГЭЖ ДОНГОСЧ БАЙГАА ЮМ ЧИН ЦААНАА ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХ ЗАВААН САНААТАЙ ШҮҮ ДЭЭ. АЯГҮЙ БОЛ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНИЙГ ӨРШӨӨСӨН БУЯНЫГ НЬ ЭРГҮҮЛЭЭД ЯМАР НЭГ ӨС ХОНЗОН ӨВӨРЛӨӨД Л БУЦААД НОВШИРЧ ЧАДАХ НАМБАРЫН ЧОНЫН ХООЛДОО НААДАХ ЧИНЬ АРД ТҮМЭН БИД ЭНЭ УЛС ОРНЫГ ТАЛЦУУЛЖ ХЭРЭЛДҮҮЛДЭГ ХОЛИОН БАНТАНГ БУЦААД УЛС ТӨРД ОРУУЛАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ШҮҮҮ . ТЭР ЧИГТЭЭ ГЭРТЭЭ СУУГААД АЧ ГУЧАА ТЭВРЭЭД АМАР САЙХАНДАА ЖАРГАХ ХЭРЭГТЭЙ ЗА ЮУ. БИТГИЙ ДАХИЖ ГАЙ ТАРИАД БАЙГААРАЙ ГЭЖ ЗАХИМААР БАЙНА. ЭНЭ УЛС ОРНЫГ МИНЬ АМАР ТАЙВАН БАЙЛГААД АЛЬ . ДАХИН БИТГИЙ ТОМ САНААРХААРАЙ ГЭЖ ОЛОН АРД ТҮМЭН ЯРЬЖ БАЙНА ҮҮНИЙГ СОНСГОЁ.ЭНЭ ХҮН ШИГ ЯЛ ЭДЭЛДЭГ БОЛ Ч ЯАХ ВЭ. ХЭДЭН Ч УДАА УЛС ОРНЫГ ХӨРӨНГИЙГ ЗАВШИЖ ИДСЭН ЯАХАВ ГЭЖ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА. ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭЭР БАЙГААД ЯЛ ЭДЭЛСЭН ГЭЭД ГАРДАГ ЯЛТАН БАЙДАГ Л ЮМ БАЙНА. ЖИРИЙН АРД БОЛОХООР ХИЧНЭЭН Ч ЗӨВ БАЙСАН ЯСАА ЦАЙТАЛ ЯЛ ЭДЭЛЖ 5,0 ТӨГРӨГ АВСАНЫХАА ТӨЛӨӨ ӨЧНӨӨН ЖИЛ СУУЖ ХОХИРЧ БАЙХАД ҮНЭН ЮМ АЛГА. БАЛИАР БЯЛДУУЧ НАР. ҮНЭН МӨНӨӨРӨӨ ЯВАХ АРГА АЛГООО
2013-08-02
irgen:
Ene Ben Laden xaanaas garaad irvee.
2013-08-02
Sarnai:
Setgeliin ih hattai ene hynees surah zyil ih bna daa yls torcn gej tseejee delddeg batsaanuudad
2013-08-02
ºäºð:
ýíõáàÿð öàãààäààä 4-í æèëèèí äàðàà åðºíõèèëºã÷ áîëîîä ÀÍ èèí õàí èäñýí óóñàíàà äóóäóóëàí ààâûíä ìîðèëíî ýíý èõ ãîå þì áîëíî õà õà
2013-08-02
иргэн:
элбэгдорж худалч хүн шүү энхбаяр танд амжилт хүсье
2013-08-02
irgen:
Uneheer aimshigtai tsaraitai turj etssen bn.Hunig ingej helmegduulj hohirooj oshoo avch bolohguiee, Mongolchuud tsoohon bie bienee hairlaj surah heregtei.Sain emchluuleed ergej uls orondoo shudarga es togtoohod huchin zutgeerei.Zorigtoi baisan shu Enhbayar.
2013-08-02
BAyar hurgie:
Biee sain emchluuleerei HAmgiin huchtei uls turch Odoo taiban bai Eldeb umtai buu orootsold Eruul enhiig husie
2013-08-02
amaraa:
eruul enhiig husie. uuchilj chaddag erunhiilugchiduu bayarllaa. mongol ulsad shudraga es togtookhiin tuluu haana haana sain ajillahiig husie
2013-08-02
......:
Яалт ч байхгуй УЛС ТОРИЙН ТОХИРООГООР сулласан. Гэхдээ ХУУЛИЙГ ЯГШТАЛ МОРДОНО гэдэг ЕРОНХИЙЛОГЧ тухайн ИРГЭНИЙ хусэлт ирээгуй байхад ХУУЛИА ЗОРЧИН уучлал узуулсэн нь МОНГОЛД ХЭН Ч ХУУЛЬ БИЕЛУУЛДЭГГУЙГ харууллаа.
2013-08-02
мммм:
ленин шиг харагдаж байна.
2013-08-02
зүүд:
хэхэхэ зүүдлээд зарилаг зураад сайхан шоучин шүү нэр нь л ш а в а р боллоо доо тохироо гэдэг нь сонгуулийн өмнө ил байсан шүү дээ
2013-08-02
Иргэн:
Арай ч дээ. Идсэн уусан нь үнэн л юм бол суугаад л гарч ирэх ёстойн байсан. Нөгөө шударга ёс хаана байна аа. Үнэхээр улс орныг хээл хахууль, авилгалаар дүүргэсэн гэж үзэж байгаа бол бурхан гуйсан ч уйчлах ёсгүй биш үү. Энгийн иргэн талхны мөнгө хулгайлаад шоронд хатаж байхад.
2013-08-02
anna:
сайн байлаа Энхбаяр ерөнхийлөгч уучлал хүсэх зүйл хийгээгүй тиймээс цагаадах ёстой эрүүл энхийг хүсье үүнээс ихийг хийгээрэй
2013-08-02
эрүүл энхийг хүсье:
Хүнд үед хань ижлээ дэмжиж,хамгаалж байсанд нь эхнэр Цолмонд нь баяр хүргэе.Мөн сэтгэл санаагаар дэмжиж байсан бүх хүмүүст амжилт.Энхбаяр гуай хүн нь хүчирхэг юм чинь босоод ирэх байлгүй дээ.Эрүүл энхийг хүсье.
2013-08-02
МОНГОЛ:
САЙХАН ТЭНХРЭЭД АВААРАЙ. БУСДЫГ НЬ ТЭНГЭР МЭДНЭ
2013-08-02
Батэрдэнэ:
Шоронд ухуулэхгуй гэж хунлэг сэтгэлээр уучилж байхад даврах юм бол буцаагаад хийх шиг амархан юм байхгуй шуу. Идсэн уусан зуйл чинь далай шиг их. Илэрч ял авсан юмнууд чинь Маш багахан хэсэг нь гэдгийг санаж Яв.
2013-08-02
амжилт:
монгол улсын 3дагч ерөнхийлөгч н.энхбаярт эрүүл энхийг хүсье. махн-ын дэд дарга д.тэрбишдагва удирдлагуудадаа баярлалаа.
2013-08-02
haagi:
kaddafi shig haragdaj bn
2013-08-02