
Вашингтон хотноо Йемен улсын ерөнхийлөгчтэй уулзсан ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчдийн зарим асуултад хариулаагүй байна. Хэвлэлийнхэн түүнээс ОХУ-д байгаа ТТГ-ын ажилтан асан Эдуард Сноудений талаар асуусан ч тодорхой хариулт аваагүй талаар ВВС мэдээлжээ.
“Сноудений өнөөгийн байдал АНУ-д ямар дарамт учруулах вэ, ОХУ-тай ямар байдлаар харьцах вэ” зэрэг асуултад Барак Обама ердөө л “Бүгдэд нь баярлалаа” хэмээн хэлээд айлчлан ирсэн Абд Раббу Мансуром Хадитэй цагаан ордны номын сан руу явсан байна.
Хариу аваагүй сэтгүүлчид цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карнигаас тайлбар авахыг хүссэн аж. Тэрбээр “ОХУ Сноуденд түр хугацааны орогнол олгох шийдвэр гарсанд ерөнхийлөгч одоо хүртэл эргэлзэж байгаа” гэснээс өөр зүйл хэлээгүй аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ