Хайлаастын дэд станцыг нүүлгэх ажил үргэлжилж байна

img

  Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй  хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын суурь хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байсан. Тиймээс тус станцыг  яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байгаа. Энэ ажлын хүрээнд зуслангийн зарим хэсэгт 43 цагийн цахилгааны хязгаарлалт хийж, засварын ажил гүйцэтгэх байсан ч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас томилогдсон ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд төлөвлөсөн хугацаанаасаа 5 цагийн өмнө буюу өчигдөр 17.00 цагт хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангажээ. “Хайлааст” дэд станцыг нүүлгэхэд багагүй хөрөнгө шаардагдаж байгаа бөгөөд тус станцын болон нийслэлийн төсвөөс шаардлагатай бүх хөрөнгийг шийдвэрлэж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

byab:
өнөөдөр ч бас цахилгаангүй сууж байна. Хотын даргаа Хариуцлага гэж юм байна уу?
2013-08-02
Guitsetgegch:
Zurgiin kompaniig n shuud shuuhed ogch zardaliig n garguul
2013-08-02
МОНГОЛ:
ДЭНДУУ ХАРИУЦЛАГАГУЙ НЕХДЕЕС БОЛЖ ДАХИН ИХ ЗАРДАЛ ГАРЧ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДЛОО. АРАЙ Ч ДЭЭ.
2013-08-02