
Палестин Израилийн яриа хэлэлцээр Рамадан сарыг дуусангуут эхлэхээр болсон тухай Палестины ГХЯ-ны сайд Рияд Малики өнөөдөр “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярианыхаа үеэр мэдэгдлээ. Малики “Хоёр талын наймдугаар сарын 11-нд хийх уулзалтаар эхний шатанд хил, аюулгүй байдлын асуудлаар ярилцахаар тохиролцсон. Гэхдээ Палестины хилийн зурвасуудыг Иерусалимийн тулгамдсан асуудлуудгүйгээр, еврей оршин суугчдын асуудлыг хэлэлцэхгүйгээр тодорхойлохын аргагүй юм” гэжээ.
Мөн тэрбээр израильчуудтай хийх аливаа тохиролцоог түүний эх оронд нутаг нэгтнүүд нийтээрээ хэлэлцэх болсноо мэдэгдэж хамтран ажиллахыг иргэдээс хүссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ