Дунд голын замыг нээлээ
Дунд голын гудамжны 1.9 км зам буюу 19-р хорооллын арын замын хөдөлгөөнийг өчигдөр орой бүрэн нээсэн байна. Энэ замд өнгө хучилт хийж ийнхүү зорчих хэсгээ нээгээд байгаа юм. Харин өнөөдөр баруун тийш Үйлдвэрийн гудамжинд хашлага суурилуулах ажил хийж байна.
Зам барилгын ажил хийхээс өмнө дулааны 2 компенсаторыг өргөтгөж, цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд голын тулц бетон хана барих зэрэг ажлууд хийсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ