Төр шийтгэж ч чаддаг, уучилж ч чаддаг байх хэрэгтэй

img

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Намбарын Энхбаярт уучлал үзүүлэн үлдсэн ялаас нь чөлөөлсөн билээ. Энэ үйл явдлын талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.   -Авлигын хэргээр ял эдэлж байсан Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үлдсэн ялаас нь чөлөөлж суллалаа. Үүнийг авлигатай хийх тэмцлээс ухарлаа гэж үзэх нэг хэсэг хүн байна. Ингэж ойлгож болох уу? -Авлигатай тэмцэнэ, шийтгэнэ, өршөөж уучилна гэдэг бол бүгд тус тусдаа ойлголт юм.   -Н.Энхбаярыг сулласнаас үл хамаарч авлигатай хийх тэмцэл үргэлжилнэ гэж хэлж болох уу? -Тийм, авлигатай хийх тэмцэл бол Монгол Улсад хуулийн засаглал тогтоох том зорилтын салшгүй хэсэг мөн. Энэ ажил цаашид үргэлжилнэ.   -Тэгвэл Н.Энхбаярыг яагаад уучилсан юм бэ? -Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон, бусадтай хуваалцдаггүй онцгой хэд хэдэн эрх бий. Түүний нэг эрх бол уучлал үзүүлэх эрх байдаг.   -Ерөнхийлөгч ямар үндэслэлээр Н.Энхбаярыг уучилсан бэ гэж асуумаар байна л даа. Н.Энхбаярын зүгээс албан ёсоор өргөдөл, хүсэлт гаргасан уу? -Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч онцгой бүрэн эрхээ эдэлж, шүүхээр шийтгүүлэн ял эдэлж байгаа хүмүүст уучлал үзүүлсээр ирсэн. Н.Энхбаярын тухайд янз бүрийн шалтгаанаар шоронгоос чөлөөлүүлж өгөхийг хүсч удаа дараа санал хүсэлт, шаардлага зөндөө гарч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлиг гаргахдаа олон зүйл эргэцүүлж бодсон байж таарна. Нэг үе Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг уучилсан нь буруу биш биз дээ. Н.Энхбаяр гуай эрүүл мэнд, эмчилгээ, сувилгаандаа анхаарах биз ээ. Төр шийтгэж ч чаддаг, бас уучилж ч чаддаг байх хэрэгтэй л дээ. Энэ бол ардчилсан аль ч оронд байдаг л зүйл. Үүнийг гайхаад, эвэртэй туулай үзсэн юм шиг хандаад байх шаардлагагүй болов уу.   -Ер нь Ерөнхийлөгч жилдээ хэчнээн хүнийг уучилдаг юм бэ? -Ерөнхийлөгч жилд цөөн тооны хүмүүст уучлал үзүүлдэг. Энэ удаа Н.Энхбаяр гэдгээрээ арай содон харагдсан байх. Тэрнээс биш байдаг л зүйл. УИХ-аас хууль гаргаж олон хүнийг өршөөдөг. Өршөөл нийтлэг шинжтэй, харин уучлалыг тодорхой хувь хүнд хандаж гаргадаг. Үүгээрээ өршөөл, уучлал ялгаатай. Ерөнхийлөгчийн зарлиг гармагцаа хэрэгждэг онцлогтой.   -Хүнийг уучилна гэдэг бол шийтгэхээс илүү хэцүү, ихээхэн ухаан, эр зориг зардаг юм шиг санагддаг юм. Та юу гэж бодож байна? -Тийм ээ, тантай санал нэг байна. Д.Оюун  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nbhg:
odoo busdiig ni uchilah tsag bson yum bishv
2013-09-04
zochin:
za teneg hun huurch baiga yumuu kk elbegdorj hun uuchlah hun mon uu harin honzon sanaj chaddag yum bishuu ene bol tohiroltsoo
2013-08-04
bolioch dee:
Elbegdorj zuv yum huusen gej bi bodoj baina Enhbayar gedeg hun shorond uhjee gevel chinii bah hanah geed baigaa yumuu chi tegeed ene horvoogoos yu hojih yum erunhiilegchiin maani ter saihan buyantai buural horvoogoos halisan haramsaltai medeeg chi sonsson biz dee yahav dee nasan buural eejiinh ni suulchiin guilt ch baisan yum biluu eejiigee bayarluulana gedeg yamarch ner tutuus iluu chuhal biz dee bi ene buhniig deerhi surug sanal bichsen humuust bichij baigaa yum shuu mongol humuus bidend chin bas neg uhaan, buyan gej baih yostoi baih shuu
2013-08-03
unshigch:
delhiin hamgiin goio ineedmiin jujig, hoshgitsgoo, hoshgitsgoo, ineetsgee. 2 hulgaich neg negiinhee hulgaichiig gaihana, hamgiingoio jujug
2013-08-03
зочин:
авилгалын загалмайлсан эцэг уучлагдан шоронгоос гарчээ... энгийн иргэд ийм хэрэг хийсэн бол яаж уучлагдаж болох аргыг хэлж өгөөч. ялгаварлал гэдэг энэ дээ. буруу зүйл хийгээгүй гээд мэлзээд байгаа хүнийг өршөөдөг хууль бас байдаг байх нь ээ...Бодууштай л юм даа... Хөөрхий төр минь
2013-08-03
Оргии:
Илүү бодолтой үг, боловсруулалттай ярилцлага байсансан бол энэ залуугийн нэр хүндийг өргөх байлаа. Яаруу юм.
2013-08-02
irgen:
Zaaaaaaaaaaaaaaaaass tegvel bugdiig ni uuchilchaach. Zunduu l aldaj endsen humuus baij l baigaa. Ard tumnii mungu idcheed, uls orniig busnuilj haysan tiim balair huniig uuchilna gej yu baidgiin. Zugeer l uurtuu ashigtaigaar ashiglah gej baigaa biz. Muusain uls turchid.
2013-08-02
ariunaa:
buhniig husie ta mash agui udirdagch shuu bid amiddaa bie biee hairiltsaaya
2013-08-02
ariunaa:
elbedorj erunhuulegch dee eruul enh sain
2013-08-02
ariunaa:
uuchil n gedeg uhaalag dulguun hunii shinj shuu dee
2013-08-02
ariunaa:
bid ene bogin horbood bie bieee uuchilah n zubuu amiddaa bie biee hairlatsaaya ene delhiid bid nar hutsehen ireed hutsenen butsadag shuu dee mongolshuud bud zub amidarhan chuhal shuu dee
2013-08-02