Дөрвөн компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасав

img

  Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 7 дугаар сарын 25-ны өдрийн 106 дүгээр тоот тушаалаар шүүхийн шийдвэрээр татан буугдсан “Орхон жимс ногоо” ХК-ийн нийт гаргасан 410459 ширхэг, “Монгол шүдэнз” ХК-ийн нийт гаргасан 50784 ширхэг, “Жавхлант хараа” ХК-ийн гаргасан 58543 ширхэг, “Дээд буян” ХК-ийн нийт гаргасан 100996 ширхэг үнэт цаасыг тус тус биржийнхээ бүртгэлээс хасчээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 233 тоот тогтоол, Монголын Хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 58, 59.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ