
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан аж. Тэд муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодог хийж зардаг байсан байна. Эдгээр хүмүүсийг Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоосон гэнэ.
Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг байсан гэх тэд хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ