Цагаач иргэдийн эрхийг хязгаарлахыг хүслээ
Их Британийн хатан хаан II Элизабета парламентын хуралд оролцсон талаар Ройтерс агентлаг уламжиллаа. Хатан хаан парламентын гишүүдэд хандан тус улсад амьдарч байгаа цагаач иргэдийн эрхийг хязгаарлах тал дээр шийдвэр авахыг хүссэн байна.
Энэ хүрээнд Засгийн газраас ойрын жилүүдэд авах арга хэмжээ, хүнд гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг эх орноосоо гаргах, цагаачлал хүссэн иргэдийн хяналтыг дээд зэргээр сайжруулах хэрэгтэйг сануулжээ. Мөн энэ сард багтаан Засгийн газрыг хууль бус цагаачдыг авч ажиллуулж байгаа компаниудад тавих торгуулийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
Их Британид хоёр сая гаруй цагаач иргэн амьдардаг аж. Тэдний бараг 10 хувь нь хууль бус үйлдэл хийж нэгээс дээш удаа хоригдож байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ