“Beyond 5″: Монголын охидууд бид нарын харсан хамгийн царайлаг охидууд

img

Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5” хамтлаг Азийн найман оронд хийх аялан тоглолтоо манай улсаас эхлэх гэж байна. Тэдний тоглолт өнөөдөр 14.00 цагт "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд болно.

 Байгуулагдаад удаагүй ч ямагт эерэг үгтэй дуу дуулдаг гэдгээрээ бусдаас ялгардаг тус хамтлаг урын сандаа чамгүй олон дуутай болжээ. Эдгээр дуугаараа дамжуулан 15-18 насны үе тэнгийн Монгол хүүхэд залууст эрч хүч, эерэг энерги өгөхийг зорьж манай улсад иржээ. Энэ үеэр “Beyond 5” хамтлагийн гишүүд болон продюссер Тайлер Кейслтон нартай ярилцлаа.

ааө

-Монголд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Анх удаа танай улсад ирж байгаа болохоор үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Ард түмэн нь их найрсаг юм. Монголын охидууд бид нарын харсан хамгийн царайлаг охидууд байлаа. Өчигдөр хотыг үзсэн. Уул руу гарсан. Уул ус нь бол үнэхээр гайхалтай юм. Маш их уулархаг газар байна. Монголыг ийм өндөр байшин барилгатай том хот байна гэж төсөөлөөгүй. Хамгийн гайхалтай зүйл нь хүмүүсийн найрсаг зан байлаа. Биднийг маш сайхан уур амьсгалаар хүлээж авсан. Хаашаа ч явсан их найрсаг хандаж байна.

ужун

-Яагаад аялан тоглолтоо Монгол улсаас эхлэх болов?

-Бид нийтдээ 8 улсад аялан тоглолт хийнэ. Бидний аялан тоглолтын хамгийн хол орших орон Монгол байсан учраас эндээс эхэлж байгаа юм.

өб

-Хамтлагийн  гишүүдийн талаар товч танилцуулахгүй юу?

-“Beyond 5” бол 15-18 насны хөвгүүдийн хамтлаг. Манай хамтлагийн гишүүн Пэтч Кроү Австралид төрж өссөн. Аав нь Америк, ээж нь Англиас Австрали рүү цагаачилсан учир Пэтч Австрали, Англи, Америк улсын иргэншилтэй.  Зак Лов АНУ-ын Ютагийн Лэйтоноос ирсэн. Техасын Сан Антонио хотод төрж өссөн.  Таннер Майлер АНУ-ын Айдохогийн Бойсиос ирсэн. Ютагийн Прово хотод төрсөн. Аммон Түймауалуга АНУ-ын Калифорнийн Коронад төрж өссөн. ТиЖэй Раян нь хамтлагийн хамгийн бяцхан гишүүн. АНУ-ийн Ютагийн Солт Лэйк хотод төрж өссөн. Найман настайдаа анхны тоглолтоо хийж байсан. Нэртэй хоолойн дасгалжуулагч болох Дийн Кэйлины удирдлаган доор дуулж сурсан. Ийм л залуус байна.

аахх

-Хамтлагийн гишүүдийг ямар шалгуураар сонгож авсан бэ?

-Ерөөсөө гуравхан шалгууртай. Эхнийх нь маш сайн бүжигчин байх ёстой, хоёрт маш сайн дуучин, гуравт сайн хүн байх ёстой. Хамтлагийн гол онцлог нь бүх дуунууд нь эерэг агуулгатай. Бусдад эерэг мессежийг өгөх нь хамтлагийн зорилго юм.

өар

-Хамтлагийг продюсергүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр Тайлер Кейслтоны талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бид бүхэн хамгийн анх хамтлаг болон нэгдсэн үеэс Тайлертой хамтран ажиллаж байна. Хамаг цаг зав, хүч хөдөлмөрөө бид нарт зориулдаг. Жилийн турш энэ бүх ажлыг зохион байгуулан бидэнтэй хамт явж байгаа. Мэдээж  бид нар залуу хүмүүс, дөнгөж шинээр бий болж хамтлаг байгаа учраас биднийг маш их хайрлаж, хамгаалдаг өөрөөр хэлбэл бараг бидний хоёр дахь эцэг эх гэж хэлж болно.

чөбмх

-Хамтлагийн ахлагч нь хэн бэ?

-Манай хамтлагт ахлагч гэж байхгүй. Бүгдээрээ удирдагч, бүгдээрээ хамтлагийн гишүүд, бүгдээрээ өөрсдийн гэсэн энэ хамтлагт оруулах хувь нэмэртэй. Тийм болохоор бүгдээрээ тэгш эрхтэй.

яыба

-Хамгийн бяцхан гишүүн Ти Жэйгийг ихэр гэж сонссон. Гэрээ санаж байна уу?

-Би ганцаараа гэрээ санаагүй ээ. Өнөө өглөө гэхэд бид нарт маш хэцүү байсан. Учир нь бид нарын утсыг хураагаад авчихсан байсан. Өглөө тарааж өгөөд гэрийнхэнтэйгээ ярьсан үнэхээр их санаж байгаа. Би ихэр л дээ. Нөгөө ихэр маань эмэгтэй. Тэгээд анх удаа гэрээсээ ийм хол явж байна. Гэхдээ миний эцэг эх намайг маш их дэмжиж байгаа. Би гэр бүлийнхэндээ хайртай. Миний хамтлагийнхан бол миний ах нар гэсэн үг. Эд нарт найдаад нэг их санаа зовохгүй байгаа.

эжг

-Баярлалаа.           Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

namsrai:
harin tiin oorsdih eej bas nz ohidud n ch gsen tsarai mutai matruuduu te biti tenegtech manai ohidud chin hoorhon shde hormoi sultai ntr ch geh shig end chin bas tsewrere ywjaga ohiduud maani helmegdeed bna
2014-01-21
bi helye:
Bi gadaadad bga hunii huwid helehed. Azias huurhun busguichuud ihtei n Solongos, Mongol, Japan. Ene 3 bol hamgiin huurhun ohid busguichuultei yum bn gej dugnesen. Ewrop ohiduud ch bas huurhun. Orosuud Shwed, Finland, Norveg geel
2013-08-05
kkkkk:
ta nar yu yriad bgan be matruud j geh shig harin j huurhun shde
2013-08-04
монгол:
Энэ дээр коммент бичсэн хүмүүсийн ээж нь царай муутай болохоор тэгж байхгүй юу даа тэрнээс Монгол охидууд үнэхээр хөөрхөн шүү дээ
2013-08-04
bataa:
manai ohidyyd saihan tsarailag shyy dee bysad ornyydaar yawaad yzdee mongol ehees turchuud bitgii tegj bai zalyysaa uudrug bai
2013-08-04
gaaagd:
Mongol ohid maani yadaj udor bolgon usand orood surchih yumsan. Bas huvtssaa neg umsson bol zaaval ugaaj zanshih heregtei baina l daa. Busad n bol yah ve.
2013-08-04
bi bna:
Estoi xoorxon baij xaragdaach! Jinxene matruud shdee
2013-08-03
Huh tolbo:
Mongol ohid denduu erh chuluutui tiim bolood hormoi sultai
2013-08-03
Huh tolbo:
hudlaa polsh ohiduud hamgiin huurhun bas saihan bietei
2013-08-03
sdfa:
yu genuu hamgiin tsarailag genuu ed nariin harsanaar kakakakaa arai ch ugui blgui dee sevle ed nar africt l ochij bsan yumuu za ingej tenegtehee boliooo unen yum uneneeree l saihan
2013-08-03
uuuuu:
manai ohid ugaasa hungumsug. hoshgiruulahad yadah yum bhgui.
2013-08-03
зочин:
тэгээд л хаа очсон газар хамгийн түрүүд охидыг нь л харж байгаа биз дээ, одоо нөгөө охид нь наалдана даа, монгол минь хөөрхийлөлтэй болох вий дээ
2013-08-03
xxxx:
mormon hovguud
2013-08-03