Улаанбаатарт 22 хэм дулаан байна

img

  Улаанбаатарт өнөөдөр  үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг болон баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ