Сургууль цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэгчийг шалгаруулж дуусчээ

img

  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар  энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын 53 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дуусчээ. Энэ жил нийслэл хотод 80 бага сургууль  шинээр барихаар төлөвлөсөн. Түүнээс гадна одоо байгаа сургуулиудын газар дээр 300 хүүхдийн сургууль нэмж байршуулах, суурьшил үүссэн гэр хороололд 3-6 хашаа чөлөөлж, дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэх,  гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсүүдэд сургууль нэмж барихаар ажиллаж байна. Гэвч шинээр барихаар төлөвлөж буй сургууль, цэцэрлэгийн ажил газрын асуудлаас болоод удаашралтай байгаа бөгөөд иргэд газар чөлөөлөх тал дээр хойрго хандаж байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ