Дуу, хуур, хур бороотой “Талархлын баяр наадам” өргөн дэлгэр боллоо
Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярт зориулсан хүндэтгэлийн наадам өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болж өндөрлөлөө. Наадмын өглөө Сэлэнгэ нутагт хур бороо асгарч байсан ч, наадам эхлэхийн өмнөхөн тэнгэр цэлмэж, наадамч олны магнайг тэнийлгэсэн юм.
Шинэ аваргынхаа цолыг мялаасан энэхүү наадам “Сэлэнгэ түмний талархлын баяр наадам” нэртэйгээр зохион байгуулагдсан бөгөөд наадамд 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа болсон юм.
Наамдын нээлт Сэлэнгэ аймгийн театрын уран бүтээлчдын тоглолтоор эхэлж, Төрийн дуулалаар үргэлжилсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт, Я.Содбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нарын албаны хүмүүс болон “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж нар үг хэлж наадмын үйл ажиллагааг нээсэн юм.
Харин түүний дараа Сэлэнгэ аймгаас төрсөн анхны аварга Г.Эрхэмбаяр морьтой давхин гарч ирэн нутгийн зон олны цөсийг хөөргөж, хүндэтгэлийн алга ташилтыг хүлээж авсан юм.
Наадмын үеэр Сэлэнгээс төрсөн олны танил эрхмүүдийн сэтгэгдлийг сонслоо.
jdgf
МУГТ Т.Үйтүмэн: Г.Эрхэмбаяр аварга манай аймгийн нэрийг түүхэнд бичиж чадлаа
Монгол Улсын “отгон” аварга Г.Эрхэмбаярт зориулсан наадам үнэхээр сайхан болж байна. Г.Эрхэмбаяр аварга манай аймгийн нэрийг түүхэнд бичиж чадлаа. Учир нь Монгол Улсын 21 аймгийн 7 нь л аварга төрүүлсэн. Манай аймаг найм дахь нь болж түүхэнд бичигдэж байна. Би өөрөө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүүхэд. Энэ утгаараа 21-р зуунд Сэлэнгэ нутгаасаа төрсөн аваргынхаа наадмын зохион байгуулах коммист орж ажиллаа. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.
jy
kfuhvg
УИХ-ын гишүүн С.Баярцогт: Г.Эрхэмбаяр бол одоо үеийн залуусын бахархал, үлгэр дууриалал
Сэлэнгэ аймгаас Монгол Улсын аварга төрсөнд сэтгэгдэл өндөр байгаа. Манай аймаг одоогоос 80 жилийн өмнө Монгол Улсын арслантай байсан гэдэг. Түүнээс хойш 78 жилийн дараа өнөөдрийн наадмын эзэн болох Г.Эрхэмбаяр маань “арслан” цолыг эргүүлэн авчирч байлаа. Харин 80 жилийн дараа Монгол Улсын аварга төрлөө. Г.Эрхэмбаяр аваргыг маань УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ монгол бөхийн бүх шинжийг өөртөө агуулсан хэмээн хэлж байсан удаатай. Г.Эрхэмбаяр бол одоо үеийн залуусын бахархал болсон, үлгэр дууриалал.
,jxnf
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Б.Бүрэнбат: Нутгийн бөхчүүддээ ихээхэн анхаарч, тодорхой хэмжээгээр дэмжиж байсан
Өнөөдрийн наадам сайхан болж байна. Манай аймаг Г.Эрхэмбаярыг арслан болсноос нь хойш нутгийн бөхчүүддээ ихээхэн анхаарч, тодорхой хэмжээгээр дэмжиж байсан. Цол дагаад бяр нэмнэ гэдэг шиг манай аймгийн хүүхэд залуус үндэсний бөхийг сонирхож, хичээллэж эхэлж байна. Ийм учраас манай Сэлэнгэ аймгийн бөхчүүд улам нэмэгдэх байх.
juhgd
llksig
“Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж: Манай группын бөх Монгол Улсын аварга болсонд баяртай байна
Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жилийн улсын баяр наадмаар манай группын бөх түрүүлж, Сэлэнгэ аймгийн анхны аварга болсонд үнэхээр их баяртай байгаа. Өнөөдрийн наадмыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгийн газар, нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байна. Харин манай групп аваргадаа зориулж энэ сарын 9-нд Мандал сумандаа наадам хийнэ. Энэ наадамд монголын ард түмэн та бүгдийг ирэхийг урьж байна. Аймгийн наадмаас дутахгүй сайхан наадам болно
kjdnv
kjdsvn
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар: Би хоёр нэг нь багш, нөгөө нь шавь гэж явдаг
Г.Эрхэмбаяр аваргын наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Г.Эрхэмбаяр аварга бид хоёр ШШГЕГ-ын Сүлд спорт хороонд нэг нь тамирчин, нөгөө нь багш гэж явдаг. Аваргад зориулсан энэ наадамд манай Сүлд спорт хорооны бөхчүүдээс оролцож байгаа” гэв.
Сонирхуулахад, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярт зориулсан “Талархалын баяр наадам”-ын үеэр Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс Г.Эрхэмбаяр аваргад 00 21 дугаартай “Бенз G500″ маркийн автомашин, гурван өрөө байр, нэг суурь хонь өгсөн юм.
Тус суурь хонийг Сэлэнгэ аймгийн 17 сумаас тус бүр 25 хониор бүрдүүлсэн ажээ.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ