Өнөө цагт гүнж гэдэг нэр томъёо байдаггүй гэж бодож байна уу. Үгүй дээ. Харин ч жинхэнэ гүнж цолтой хатагтай нар байдаг байна. Британийн хунтайжийн эхнэр Кейт Миддлтон гэж үү, үгүй. Кейт ердөө л Кембрижийн авхай.
Жинхэнэ гүнж нартай танилцана уу.
1. Бутаны гүнж Сонам. Тэр царайлаг төдийгүй ухаалаг бүсгүй.Тэрбээр 30 насандаа Стэнфордын их сургуулийн олон улсын харилцааны эрдмийн зэрэгтэй. Харвардын эрх зүйн магистр. Бутаны хааны шүүхийн албанд ажилладаг.
2. Таиландын гүнж СИРИВАННАВАРИ НАРИРАТАНА. Түүний хөрөнгө 35 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Өмнөд Азийн амжилттай бизнес эмэгтэйчүүдийн нэг. Загварын салбарт ажилладаг.

3. Люксембургийн гүнж Александра. Люксембургийн ван Анри болон түүний эхнэр Мария-Тереза Местр нарын ганц охин. Хаан ширээг залгамжлах хүний тавдугаарт бичигддэг. Теннисээр хичээллэдэг. Оюутан.

4. Монакогийн гүнж Шарлен. Түүний гадаад төрх Монакогийн ханхүүгийн эх, Холливудын алдартай жүжигчин Грейс Келлитэй тун адилхан. Ханхүү Альберт Шарлентай 2000 оны Сиднейн олимп дээр танилцсан гэдэг.

5. Испанийн гүнж
ЛЕТИЦИЯ ОРТИС РОКАСОЛАНО. Испанийн хаан ширээ залгамжлагч гэрлэх санал тавих хүртэл CNN-ээс эхлээд нэг бус сувагт амжилттай ажиллаж байсан. Тэрбээр анхны нөхрөөсөө салсан байсан ч сүмд гэрлээгүй байсан тул Испанийн католик сүм тэдний гэрлэлтийг баталгаажуулахаас татгалзаагүй юм.

6. Шведийн гүнж Мадлен. XVI Карл хаан, хатан хаан Сильвия нарын бага охин. Тэрбээр хааны гэр бүлийн бичигдээгүй хуулийн дагуу эгчийгээ нөхөрт гараагүй байхад гэрлэх эрхгүй байсан тул удаан ганцаараа явсан. 2009 онд Карл хаан бага охиноо нөхөрт гарах гэж байгааг албан ёсоор зарлаж байв.

7. Монакогийн гүнж Шарлотта. Шарлоттагийн эмээ нь алдарт Грейс Келли байв. Магадгүй тиймээс ч Шарлотта загварын ертөнцийг сонирхон, тайзан дээр алхаж байв. Тэрбээр сэтгүүлч. Лондонд гардаг нэр хүндтэй гялгар сэтгүүлийн редактороор ажилладаг.

8.Английн гүнж Зара Филипс. Анна гүнжийн анхны нөхөр ахмад Марк Филипсийн ганц охин. Зара хаан ширээ залгамжлах 14 дэх “дугаарт” зогсдог. Регбигийн тамирчин Майк Тиндэлтэй гэрлэсэн.

9. Данийн гүнж Мария. Үлгэрт үнсгэлжин байдаг гэдгийг нотолсон гүнж. Тасманд төрсөн. 2003 онд бааранд царайлаг залуутай мөргөлдсөн нь Данийн удам залгах ханхүү байсан гэдэг. Дөрвөн жилийн дараа тэд гэрлэсэн юм.

10. Йоркийн Эндрю гүнжийн охин Евгения. Энэ удаа “муу гүнж” гэхээс өөр замгүй. Тэрбээр Таиландад очиж ижил хүйстэнтэйгээ зугаацан, тамхи татаж, шөнийн цэнгээний газар бүжиглэдэг. Гэвч тэр гүнж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ