“Африкийн мисс”-ийг зэрлэгээр хороожээ

img

  Руанд гаралтай, 29 настай  Африк тивийн мисс Лайна Кезаг Лондон дахь байранд нь гурван настай охиных нь нүдэн дээр амийг нь хороосон тухай мэдээг интернэтээр ширүүхэн хэлэлцэж байна. Учир нь хөршүүд нь дуудлага өгсөн мөн өөрөө ч аврах кнопыг дарж амжсан ч цагдаагийнхан хожуу ирснийг буруутгаж байгаа аж. Хөршүүд нь чанга дуу чимээг сонсон дуудлага өгөхийн зэрэгцээ нэг нь байранд нь ороход алуурчин гарч явахтай нүүр тулан тааралдсан байна. Бүсгүй ванн дотроо ухаангүй хэвтэж охин нь гүн шоконд орсон бололтой дуу гарахгүй дэргэд нь зогсож байсан аж. Түүний үхэлд охиных нь эцэг хамтран амьдрагч 38 настай эрийг буруутгаж байгаа юм байна. Лайнаг эх оронд нь оршуулах аж. Facebook-ээр түүний үхэлд харамссан олон мянган хүн эмгэнэл илэрхийлжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5555:
hoorhiidoo 3 nastai ohin n har bagaasaa hund amidraliig tuulj ehellee
2013-08-06
бйөбөйыб:
Яая, ийм аймаар халтар хүүхэн яаж мисс болж чадваа. За тэр ч яахав, хайран амь. Гэхдээ өөрийнх нь эх орон Руандад хүн алах нь ялаа алах дайтай л явдал шүү дээ. Хэрэг болсон газар нь Англи учраас мэдээж асуудал өөрөөр тавигдаж.
2013-08-04
Mongol:
Bidnii dotor iim zerleg etgeediin too olshrood l baih shig! Yahav,mongolchuudaa!?
2013-08-04
123₮:
Яасан зэрлэг новш вэ? Хүүхдийнх нь дэргэд шүү.
2013-08-03
zochin:
Zailuul. Muu ohin ni yana daa. Miss boloogui baisan bol ingeh baisan chu ymyy ugui ch muu
2013-08-03