Месси хамгийн үнэтэй тоглогч боллоо

img

  “Барселона”-гийн довтлогч Лионель Месси  Жоан Гамперын цомын төлөөх тэмцээнд хамгийн үнэтэй тоглогчийн шагнал хүртлээ. Түүний баг Бразилийн “Сантос”-ыг  хожсон юм. “Барселона” клубын албан ёсны твиттер хуудсанд түүнийг ийнхүү шагнал авсныг мэдээлжээ. Баасан гаригт болсон дээрх тоглолт 8:0-ийн харьцаагаар дууссам бөгөөд Месси нэг гоол оруулсан байна. Жоан Гамперын нэрэмжит улирлын өмнөх тэмцээн 1966 оноос эхлэн  явагдаж байгаа аж. Энэхүү тэмцээн “Барселона”-г үүсгэн байгуулагч Жоан Гамперт зориулагддаг юм. Үүсгэн байгуулсан эзнийхээ нэрэмжит тэмцээний ялалтыг барсачууд 37 дахь удаагаа авлаа.  Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ