
Америкийн рок хамтлаг “Bloodhound Gang”-ыг Краснодарт болж байгаа KUBANA наадамд оролцох эрхийг хасч нутгаасаа гарахыг Оросын Соёлын сайд Владимир Мединский мэдэгдлээ. Сайд “энэ солиот Кубанийн тайзан дээр гарахгүй” гэж твиттерт жиргэжээ.
Тус группын басс гитарчин Жаред Хасселхофф Оросын төрийн далбаагаар ... арчжээ. Үүнийхээ дараа тэрбээр далбааг үзэгчид рүү шидсэн байна.
Хөгжимчид уучлалт гуйсан ч аливаа улсын бэлгэдэл болсон далбааг гутаан доромжилсных нь төлөө хөөж гаргах хэрэгтэй гэж сайдаас гадна олон арван мянган интернэт хэрэглэгч саналаа илэрхийлсэн байна. Басс гитарчин “Энэ тухай В.Путинд битгий хэлээрэй” гэж аминчлан гуйжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ